← Бүх нийтлэл

Э. СЭРГЭЛЭНБААТАР / НИЙТЛЭЛ

Яагаад програм хангамжийн инженер мэргэжлийг сонгосон бэ?

Сайн байцгаана уу, намайг Э. Сэргэлэнбаатар гэдэг. Програм хангамжийн инженерээр ажилласан он жилүүдээ эргэн харахдаа энэ мэргэжлийг анх яагаад сонгосноо бодох үе олон.

Санаагаа ажил хэрэг болгох боломж

Технологи хэрхэн ажилладгийг ойлгох, түүгээр бодит асуудал шийдэх нь надад сонирхолтой санагддаг байлаа. Өөрийн бүтээсэн зүйлээр хүмүүсийн өдөр тутмын ажилд хэрэг болох шийдэл гаргаж болно гэдэг нь миний сонголтын нэг шалтгаан болсон.

Яагаад туршлагаа хуваалцах болов?

Оюутнуудын дипломын ажлын хамгаалалтад сууж, мэргэжлээрээ суралцаж эхэлж буй залуустай уулзахдаа тэдний асуулт, ирээдүйн тухай бодлоос өөрийнхөө эхний үеийг эргэн санасан.

Ажиллах хугацаандаа сурсан зүйлсээс гадна эргээд харахад өөрөөр хандаж болох байсан мөчүүд ч бий. Энэ туршлага хэн нэгний замд хэрэг болж магадгүй гэж бодоод туулсан зам, ойлгосон зүйлсээ хуваалцаж, бусдын туршлагаас суралцахаар шийдсэн.


Энэхүү нийтлэлийг миний LinkedIn пост-ын агуулгад тулгуурлан боловсруулав.