Сүүлийн жилүүдэд миний ажлын гол чиглэл үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын бизнес процессыг системээр дэмжихэд төвлөрч ирлээ.
ERP, CRM, MES, WMS зэрэг системийг би зөвхөн тус тусын програмын боломж гэж харахаас илүү байгууллагын өдөр тутмын ажил, өгөгдөл болон шийдвэр гаргалтыг хооронд нь холбох хэрэгсэл гэж ойлгодог.
Ажлын урсгалаа тодорхой болгож, мэдээллээ зөв цуглуулж, хяналтаа сайжруулах нь технологийн шийдлийн хамт яригдах ёстой. Энэ хүрээнд өөрийн туршлага, ажиглалт болон шийдлийн санаануудаа хуваалцахыг зорьж байна.
Миний анхаардаг чиглэлүүд
- Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа
- Түгээлтийн процесс
- Борлуулалтын үйл явц
- Бизнесийн системүүдийн уялдаа
Энэхүү нийтлэлийг миний LinkedIn пост-ын агуулгад тулгуурлан боловсруулав.
